Украины ерөнхийлөгч Ромын пап ламын энхийн төлөвлөгөөг эрс няцаав
Анд нөхдийн мэдээ
2023-05-15
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 13-ны өдөр Ватиканд Ромын пап лам Францистай уулзахдаа түүний энхийн төлөвлөгөөг бодитойгоор няцаалаа. Гэсэн хэдий ч пап лам Украин, Оросын хооронд төвийг сахисан зуучлагчийн үүрэг гүйцэтгэх өмнөх байр сууриа дахин илэрхийлсэн байна. Уулзалтын дараа В.Зеленский Twitter хуудсандаа "Хохирогч, түрэмгийлэгч хоёр хэзээ ч адилхан байдаггүй тул Украинд оросуудын үйлдэгдсэн гэмт хэргийг зүгээр өнгөрөөх боломжгүй" гэжээ. Уулзалтаар илэрхийлсэн Украины ерөнхийлөгчийн байр суурийг харвал тэрбээр пап ламын энхийн төлөвлөгөөг эрс үгүйсгэж байгаа аж. Одоогийн байдлаар төвийг сахисан байр сууринаас буулт хийх тухай энэ төлөвлөгөө нь Украины дэвшүүлж буй дайныг дуусгах урьдчилсан нөхцөлтэй эрс зөрчилдөж байна. В.Зеленский пап ламтай уулзсаныхаа дараа Италийн телевизээр ярихдаа, папыг ламыг хүндэтгэж буйгаа илэрхийлээд “Гэхдээ бид Путинтэй эвлэрэх саналыг хүлээж авч чадахгүй” гэжээ. Улмаар тэрбээр дайны талбарт ялалт чухал бөгөөд энэхүү ялалт ойртож байгааг дурдаад Путинтэй яриа хэлэлцээ хийх нь утгагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.