images

Хойд Солонгост нарны эрчим хүчийг ихээр ашиглаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     Хойд Солонгост цахилгаан байнга доголддогоос болж айл өрхүүд нарны эрчим хүчийг ихээр ашиглах болсон тухай Америкийн “38 North” вэбсайт мэдээлэв. Тус улсаас дүрвэж гарсан дүрвэгсдийн ярилцлага, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хиймэл дагуулаас авсан зургууд зэргээс үзэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд Умардад айл өрхүүд, ялангуяа мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид нарны эрчим хүч хэрэглэх нь огцом нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төр засгаас цахилгаанаар хангахыг хүлээхгүйгээр айлууд өөрсдөө цахилгаанаа шийдвэрлэдэг болсон ажээ. Тус улсад анхны нарны эрчим хүч хураагуур Хятадаас орж ирснээс хойш арав гаруй жил болж байгаа бөгөөд 2012 оны Пёняны олон улсын яармагийн дараа тус бүтээгдэхүүнийг нийлүүлдэг сүлжээ үүсч, үнэ нь тогтворжиж эхэлсэн ажээ. Улмаар тус улс таван жилийн өмнөөс нарны зай хураагуурыг дангаараа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үнэ нь буурахын хэрээр жижиг хавтанг 15-50 доллараар худалдаж авах боломжтой болсон тухай тус вэбсайт мөн мэдээлсэн байна. Төр засгийн зүгээс ч нарны эрчим хүч үйлдвэрлэхийг идэвхтэй дэмжиж байгаа төдийгүй 2018 онд Ким Ир Сений их сургууль нарны зай хураагуур үйлдвэрлэж байгаа тухай төв телевизээр нь мэдээлж байсан юм. Хойд Солонгосын талаарх мэдээллээр дагнасан "38 North" вэбсайтад тус улсаас дүрвэгсэд ярилцлага өгөх нь нийтлэг бөгөөд тэд 60 см2 хэмжээтэй нарны зай хураагуур ашиглан ахуйн бага оврын цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулдаг байсан тухай ярьсан байна. Нийслэл Пёнян хотод цахилгааны дутагдлыг нөхөх зорилгоор нарны зай хураагуур суурилуулах ажил түгээмэл болсон нь хиймэл дагуулын зургаас тодорхой харагдаж байгаа ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.