images

Итали: Украин улсад бүх талын дэмжлэг үзүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     Италийн удирдагчид Ромд айлчилсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд бүх талын дэмжлэг үзүүлэхээ амлав. Ерөнхий сайд Жорж Мелони В.Зеленскийтэй үдийн зоог барьж, орчуулагчгүйгээр 70 минут ярилцсан тухай тус улсын ANSA агентлаг мэдээлсэн байна. Уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Ж.Мелони “Украин Оростой хийх хэлэлцээнд хатуу байр суурь баримтлах ёстой” гээд В.Зеленскийн санал болгосон 10 зүйл бүхий энхийн томъёоллыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Индонезид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Зеленский Оросын цэргийг гаргах, шударга ёсыг сэргээх, цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал зэрэг энхийн 10 томъёолол дэвшүүлсэн юм. Италийн ерөнхий сайд хэлэхдээ “Итали улс Украинд зэвсэг нийлүүлсээр, дайны дараа ч Украиныг дэмжсээр байх болно” гэжээ. В.Зеленский Италийн улс төрчдийг эх орондоо урьж, В.Путин Украинд юу хийснийг өөрийн нүдээр харах шаардлагатайг хэлсэн байна. Мөн дайны хөлөөс дайжиж Итали улсад ирсэн Украины дүрвэгсэд ерөнхийлөгч В.Зеленскийн ирэх зам дагуу эгнэн зогсож удирдагчаа угтан авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.