Азийн наадамд Хойд Солонгос улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно
Анд нөхдийн мэдээ
2023-05-15
Сүүлийн гурван жил орчмын хугацаанд олон улсын тавцанд гараагүй Хойд Солонгос ирэх есдүгээр сард Хятадын Ханжөү хотод болох Азийн наадамд 200 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдаа илгээхээр болсон тухай “Kyodo news” агентлаг мэдээлэв. Мөн энэ тухай Хятадын Бээжин дэх эх сурвалж тус улсын тамирчид, дасгалжуулагч, удирдах албан тушаалтнаас бүрдсэн баг Азийн наадамд оролцохоор бүртгүүлсэн тухай дурджээ. Тус улс өнгөрсөн сарын 26-ны өдөр Ханжөү хотноо болсон Азийн наадмын өмнөх уулзалтад хоёр төлөөлөгчөө илгээж уг наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн өнгөрсөн сарын 28-30-нд Хятадын Тайжоу хотод болсон Зүүн Азийн каратэгийн аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын хоёр эрэгтэй тамирчин олны анхаарлыг татсан юм. Улмаар тус улс ойрын хугацаанд хилийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа цуцална гэсэн яриа Хятадад тархаж байгаа талаар мөн “Kyodo news” агентлаг мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.