images

Европын хамгийн том хөгжмийн наадамд Шведийн дуучин түрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     Шведийн дуучин Лорин Английн Ливерпүүл хотод болсон Европын хамгийн том поп хөгжмийн наадам болох “Eurovision”-д түрүүллээ. Тэрбээр "Tattoo" дуугаараа 25 өрсөлдөгчийг ялж, энэ жилийн наадмын тэргүүн байрын эзэн болсон тухай AFP мэдээлэв. 2012 онд мөн түрүүлж байсан Лорин тус тэмцээний түүхэнд хоёр удаа түрүүлсэн анхны эмэгтэй дуучин болж байна. Уг наадамд Швед улсын дуучин долоо дахь удаагаа түрүүлж байгаа ажээ. Тус наадамд тэргүүлсэн орон дараагийн наадмыг зохион байгуулдаг уламжлалын дагуу ирэх жилийн “Eurovision”-ийг Швед улс зохион байгуулах болж байна. Домогт "ABBA" хамтлаг 1974 онд "Waterloo" дуугаараа тус наадмын тэргүүн байрыг эзэлсэн шведүүдийн авсан анхны түрүү байв. 1956 оноос хойш зохион байгуулагдаж буй “Eurovision” нь Европын хамгийн том хөгжмийн наадам бөгөөд жил бүр 200 сая орчим үзэгч телевизээр шууд үздэг ажээ. Уг нь энэ жилийн наадам өнгөрсөн жилийн тэргүүн байрын эзэн Украин улсад болох ёстой байсан ч дайны нөхцөл байдлын улмаас Англи улсад хийсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.