images

Балбын уулчин Б.Даваа Эверестэд 26 дахь удаагаа амжилттай авирав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     Балбын ширваа буюу уулчдын хөтөч хийдэг нутгийн эр 46 настай Баасан Даваа өчигдөр өглөө Дэлхийн хамгийн өндөр оргил Эверэстэд 26 дахь удаагаа амжилттай гарлаа. Түүний өмнө өнгөрсөн онд өөр нэгэн ширваа Ками Рита 26 дахь удаагаа тус оргилд амжилттай гарч байсан юм. Тэгвэл Б.Даваа энэ удаа түүний тогтоосон дээд амжилтыг эвдсэнийг хамт авирсан “Imagine Nepal Trek” экспедицийн агентлагийн захирал Минма Гялже ширваа хэлжээ. Б.Даваа анх 1998 онд Эверэстийн оргилд анх удаа гарч байсан бол 1999, 2002, 2003, 2004, 2008, 2009, 2011, 2012, 2016, 2017 онд нэг нэг удаа гарчээ. Мөн 2001, 2007, 2010, 2013, 2018, 2019, 2022 онуудад хоёр удаа авирсан байна. Тэгвэл ижил амжилтын эзэн Ками Рита энэ сард багтаан Эверэстэд дахин авирахаа мэдэгджээ. Мөн энэ хавар Балбын аялал жуулчлалын газраас Эверэстэд авирах хураамж төлсөн 478 хүнд зөвшөөрөл олгосон нь бүх цаг үеийн дээд амжилт боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.