“Uniliver” компани эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг ивээн тэтгэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-05-12
Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос энэ жил Австрали, Шинэ Зеландад болох эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг “Unilever” компани ивээн тэтгэх болсныг өнөөдөр танилцууллаа. Тус компанийн “Rexona”, “Dove”, “Lifebuoy”, “Lux” зэрэг брэндүүд ДАШТ-ийг анхан шатнаас эхлээд бүх түвшинд дэмжиж хөрөнгө оруулах бөгөөд ойрын жилүүдэд FIFA-гийн төрөл бүрийн арга хэмжээнд зориулан нийт 80 мянган бэлгийн багцыг нийлүүлэх ажээ. Энэ жилийн тэмцээн дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн спортын арга хэмжээ болох ба ойролцоогоор хоёр тэрбум хүн үзнэ гэсэн тооцоо гарсан байна. FIFA тус тэмцээний 64 тоглолт тус бүрийг 1.5 сая үзэгчтэй байлгахыг зорьж байгаа нь охид, эмэгтэйчүүдийг энэ спортод татан оролцуулж, урам зориг өгөхөд оршиж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.