НҮБ-ын Хүүхдийг ивээх сан Суданд туслах 84 сая долларын хандивын аян эхлүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-12
НҮБ-ын Хүүхдийг ивээх сан Судан улсад өрнөөд буй зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүст туслах яаралтай тусламжийн 84 сая долларын хандивын аян өрнүүлэхээ мэдэгдэв. Тус улсад болж буй мөргөлдөөний улмаас 500 гаруй хүн амиа алдаж, 190 хүүхэд, 5000 хүн шархадсан гэсэн тооцоог дээрх байгууллгага гаргасан байна. Үүнээс гадна тус улсад 726 мянган хүн дотооддоо дүрвэж, 177 мянга орчим хүн дайны бүсээс Египет, Этиоп, Өмнөд Судан, Төв Африк, Чад зэрэг орон руу дүрвэсэн гэсэн тооцоо гаргажээ. Тус сангийн Судан дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Асхад Малик хэлэхдээ "Хоол хүнсгүй, эрүүл мэндийн тогтолцоо хөл толгойгоо алдсан энэ нутагт 22 сая орчим хүүхдийн амь дээсэн дөрөөн дээр байна" хэмээн мэдэгдэв. Одоогоор тус сангийн Судан дахь төлөөлөгчийн газрын 500 орчим ажилтан хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.