images

Нарендра Моди ирэх сард АНУ-д айлчилна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-12


     Энэтхэг-Номхон далайн бүсэд Хятадын нөлөө нэмэгдэж буй нь дэлхийн улс төрийн гол сэдэв болж буй энэ үед Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Жо Байдены урилгаар ирэх зургадугаар сарын 22-нд АНУ-д төрийн айлчлал хийхээр боллоо. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер “Айлчлалаар батлан хамгаалах, цэвэр эрчим хүч, сансар судлал, технологийн салбарт стратегийн түншлэлээ сайжруулах талаар шийдэл хэлэлцэж, Энэтхэг-Номхон далайн бүсийн аюулгүй, чөлөөт, нээлттэй хөгжин цэцэглэлтийн талаар санал солилцон хоёр орны харилцааг бэхжүүлэх болно” гэв. Н.Модигийн энэ айлчлал есдүгээр сард болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтаас гурван сарын өмнө болох юм. Мөн 2021 оны нэгдүгээр сард Ж.Байден төрийн тэргүүн болсноос хойш тус улсад айлчилж буй гадаад улсын төрийн тэргүүний гуравдахь айлчлал болж байна. Өмнө нь, 2022 оны 12 дугаар сард Франц, өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн билээ. Харин Ж.Байден ирэх долоо хоногоос Япон, Шинэ Гвиней, Австралид айлчилна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.