images

“Twitter” компани шинэ гүйцэтгэх захиралтай болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-12


     “Twitter” компанийн захирал Илон Маск өчигдөр компанидаа шинэ гүйцэтгэх захирал томилох гэж буйгаа зарлалаа. Гэхдээ тэрбээр шинэ захирлын нэрийг хэлээгүй бөгөөд “Twitter” шинэ гүйцэтгэх захиралтай болж байгааг дуулгахад таатай байна. Тэр эмэгтэй зургаан долоо хоногийн дотор ажилдаа орно” хэмээн жиргэсэн юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард И.Маск тус компанийг худалдаж авахдаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Параг Агравал болон бусад удирдах ажилтнуудыг даруй ажлаас нь халж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.