Солир айлын байшингийн дээвэр нэвт унаж иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-12
Энэ сарын 8-ны өдрийн 13 цагийн орчимд Америкийн Нью-Жерси мужийн Хоупэлл хотын нэгэн байшингийн унтлагын өрөөний дээвэр нэвтэлж том хар чулуу унаж иржээ. Тухайн үед айлын хүмүүс эзгүй байсан тул дээвэр цөмөрч, шал хагарснаас өөр хохирол учирсангүй. Уг чулууны хэмжээ нь 10 см өргөн, 15 см урт, 2 кг орчим жинтэй байв. Гэрийн эзэн Сюзи Кобб уг чулууны талаар "Гаднаас хэн нэгэн шидсэн байх гэж бодтол маш хүнд байсан бөгөөд уг чулуу тас хар өнгөтэйн дээр барьж үзэхэд халуун байсан” гэжээ. Дуудлага хүлээн авсан аврагчид тэрхүү чулууг солир байх магадлалтай хэмээн хэлсэн байна. Улмаар үүнийг 6-ны өглөө эрт ажиглагдсан “Eta Aquarius” солирын борооны нэг хэсэг гэж шинжээчид тогтоожээ. Солир агаар мандалд орох явцдаа ихэвчлэн шатаж алга болдог бөгөөд дэлхий дээр унасан ч ихэнхдээ далайд унадаг аж. Жинхэнэ солир ихээхэн ховор тул энгийн солир нэг грамм нь 5-6 доллараар зарагддаг, мөн судалгаа шинжилгээний зориулалтаар болон солир цуглуулдаг хүмүүс их хэмжээний мөнгөөр арилждаг ажээ. Тухайлбал өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн аргентин эр 12.5 кг жинтэй солирыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан бөгөөд энэ чулууг худалдахад нэг сая долларын үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.