images

“Их 7”-гийн Сангийн сайд нар чуулж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-12


     "Их 7"-гийн Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт өчигдөр Японы Нигата хотод эхэллээ. Энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх тус уулзалтад “Их 7”-гоос гадна Өмнөд Солонгос, Энэтхэг, Бразил, Индонез, Коморос, Сингапур зэрэг зургаан орны Сангийн сайд нар оролцож байгаа ажээ. Уулзалтад оролцогч орнууд Украиныг эзлэн түрэмгийлсэн Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг нэмэгдүүлэх бодлогоо баталгаажуулж, Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хэмнэлтийн бодлого болон АНУ-ын хэд хэдэн банк дампуурсан нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэх ажээ. Энэ удаагийн “Их 7”-гийн уулзалтыг зохион байгуулж буй Япон улсын Сангийн сайд Шиничи Сүзүки, Төв банкны ерөнхийлөгч Казүо Үэда нар уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийж, уулзалтын үр дүнг тайлагнах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.