images

Умардыг магтсан хэргээр шийтгүүлсэн иргэнийг 47 жилийн дараа цагаатгагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-12


     БНСУ-ын 60 настай иргэн 47 жилийн өмнө цэргийн алба хааж байхдаа Хойд Солонгосыг магтан хэлсэн үгийнхээ төлөө гурван жилийн ялаар шийтгүүлсэн бөгөөд саяхан түүний хэргийг дахин хянаж үзээд цагаатгасан байна. Тухайн үед түүнийг коммунизмын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн шийтгэж байжээ. Болсон явдал гэвэл 1976 онд Өмнөд Солонгосын армид алба хааж байсан А цэргийн ангийнхаа хажуу уулнаас Хойд Солонгосын суртал ухуулгын хуудас олж аваад, энэ тухай хамт алба хааж байсан нөхдөдөө “Нээрээ л Хойд Солонгост бидний төсөөлдөг шиг тийм муу биш байх" гэж хэлсэн хэргээр шүүхээр орсон ажээ. Улмаар хэлсэн үгийнхээ төлөө буруутгагдан 1976 оны тавдугаар сард гурван жилийн ялаар шийтгүүлсэн байна. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрбээр шударга бусаар яллагдсан хэмээн үзэж хэргээ дахин хянуулахаар давж заалдсан байна. Өчигдөр хэргийг тус улсын улсын дүүргийн шүүх дахин хянаж үзээд түүний хэлсэн үгийн агуулга нь Хойд Солонгосыг магтан сайшаасан гэж үзэх боломжгүй гэж үзэн хэргийг цагаатгажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.