Өмнөд Солонгост Төв Азийн хаврын баяр болно
Анд нөхдийн мэдээ
2023-05-11
Өмнөд Солонгосын олон улсын “Солонгосын сан” байгууллага 2023 оны Төв Азийн хаврын баярыг зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Сөүл хотод болох энэхүү наадмын сэдэв нь "Төв Азитай хаврын зугаалга" ажээ. Энэхүү наадамд Төв Азийн Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг таван орны загвар зохион бүтээгч, загвар өмсөгчид улс бүрийн уламжлалт болон орчин үеийн хувцсыг танилцуулсан загварын шоу, мөн үндэсний дуу, хөгжим, ардын бүжгийн үзүүлбэр толилуулах аж. Үүнээс гадна улс бүрийн үндэсний хоолны үзэсгэлэн гарах ажээ. Энэхүү наадмын хүрээнд Солонгос-Төв Азийн хамтын ажиллагааны форумын нарийн бичгийн дарга нарын газар, ЮНЕСКО-гийн Ази Номхон далайн биет бус өвийн төв, “Ханкук” гадаад судлалын их сургуулийн Төв Ази судлалын төв хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Тус сангийн албаны хүн "Солонгосын ард түмний Төв Азийн талаарх ойлголт өргөжиж, энэ нь Солонгос, Төв Азийн хоёр талын соёлын солилцоог илүү идэвхжүүлэх юм" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.