Германы загвар өмсөгч мэс заслын аргаар огцом өндөр болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-11
Германы загвар өмсөгч 31 настай Терезиа Фишер хоёр удаа өндөр болгох мэс засалд орж хөлөө 14 см-ээр уртасгасан байна. “New York Post” сонины мэдээлснээр Т.Фишерийн биеийн өндөр 169 см-ээс 183 см болж өссөн бөгөөд мэс заслын төлбөрт 124 мянган доллар төлжээ. Үүн дээр физик эмчилгээ, эмийн зардлыг оруулаад нийт 160 мянган доллар зарцуулсан байна. Энэ тухайгаа тэрбээр “Мэс заслын дараа би урт хөлөөрөө илүү алдартай болсон. Мөн олон газраас загвар өмсөх санал авч, бас шинэ найз залуутай болж, олон нийтийн сүлжээн дэх дагагч маань ч нэмэгдсэн” гэжээ. Тэрбээр “TikTok” дээр 200 мянга, “Instagram”-д 140 мянган дагагчтай болсон байна. Гэсэн хэдий ч шүтэн бишрэгчид нь түүний хөл нь биетэй харьцуулахад хэтэрхий урт, тэнцвэргүй болсон байгаа тухай шүүмжлэл ч өрнүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.