images

Ким Жон Ун В.Путинд мэндчилгээ илгээжээ

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-05-11


     Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд мэндчилгээ илгээсэн талаар тус улсын мэдээллийн KCNA агентлаг өчигдөр уламжиллаа. “Эх орны аугаа их дайнд Оросын ард түмний байгуулсан гайхамшигт ялалтын өдрийн баярын мэндийг” уг мэндчилгээнд дэвшүүлж, ирээдүйд уг ялалтыг түүхийн аль ч үед бахархан дурссаар байна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ким Жон Ун уг мэндчилгээнд онцгойлон дурджээ. Мөн “Империалист харгис хүчний ноёлох бодлогын эсрэг даян дэлхийн энх тайвныг хамгаалж, олон улсад шударга ёс тогтоохын төлөөх Оросын ард түмэн, цэрэг армийн эрхэм ариун тэмцэлд халуун баяр хүргэж” байгаагаа илэрхийлсэн байна.          

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.