“Victoria’s Secret” загварын шоу дөрвөн жилийн дараа дахин болно
Анд нөхдийн мэдээ
2023-05-11
Дэлхийн дотуур хувцасны шилдэг загварын шоу гэгдэх “Victoria’s Secret” эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг хүндэтгээгүй хэмээх шалтгаанаар олны дунд шүүмжлэлд өртөж улмаар 2019 онд цуцлагдсан билээ. Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт тус брэндийн зүгээс “Victoria’s Secret World Tour” нэртэй бүрэн хэмжээний баримтат кино бүхий загварын шоуг толилуулна гэж мэдэгджээ. Токио, Лагос, Богота, Лондоны уран бүтээлчидтэй хамтарч хийж байгаа уг баримтат кинонд эмэгтэйчүүдийн ялгаатай байдал, жендерийн тэгш эрхийг үзүүлэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.