images

Зүрхний шигдээстэй хүнийг аварсан нохой баатар болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-11


     Тасралтгүй хуцаж, түгшүүрийн дохио өгснөөр зүрхний шигдээсээр өвчилсөн хүний ​​амийг аварсан нохойг Японд баатар болгов. Чиба хотын Вакаба-ку дахь морин спортын клубт өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд 50 орчим насны эр мориноосоо унажээ. Тэгэхэд таван настай Күмэ нэртэй нохой тасралтгүй хуцсан тул клубын сургагч багш нохой дээр очсон байна. Улмаар үргэлж тайван байдаг нохой нь яагаад хуцсаны учрыг олсон залуу тусламж дуудаж түүний амийг аварчээ. Иймд тус хотын Онцгой байдлын газраас саяхан болсон нэгэн баярын үеэр нохойд албан ёсоор талархал илэрхийлэв. Энэ үйл явдлын тухай өвчтэй эрийг аврахад тусалсан 23 настай морин спортын сургагч багш Юна Марүо "Күмэ ихэвчлэн чимээгүй байдаг. Гэхдээ онцгой байдлын үед хуцдаг" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.