Туркийн газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүд "эдгээх" пицца хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-11
Туркийн Газиантеп хотын их сургуулийн оюутнууд өнгөрсөн хоёрдугаар сард газар хөдлөлт болсон Ислахие дүүргийн 300 хүүхэдтэй хамт "эдгээх" пицца хийж, тэдэнд урам зориг өгчээ. Тэд нарийн боов, хоолны урлагийн ангийн оюутнууд бөгөөд хүүхдүүдэд пицца хийх аргыг заасан байна. Оюутнуудын сонгож авсан энэ дүүрэг нь контейнерийн буюу чингэлгийн хот гэгдэж буй. Учир нь, газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст илгээсэн тусламжийн чингэлгүүдэд иргэд амьдарч байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.