images

Хойд Солонгос ирэх сард хилээ нээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-11


     Хойд Солонгос улс ирэх сарын эхээр Хятадтай хиллэдэг хилийн бүсээ нээж, ачааны машин болон хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн сэргээнэ хэмээн Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Энэ тухайд Хятадын албаны эх сурвалж мэдээлэхдээ, тус улсын хуурай замын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилтнууд ажилдаа орж, хилийн хөдөлгөөнийг сэргээх ажилд бэлтгэж байгаа гэсэн байна. Түүнчлэн Хойд Солонгостой хиллэдэг Хятадын Ляонин мужийн аялал жуулчлалын хоёр компани ирэх сарын 10-наас жуулчдыг тус улсад нэвтрүүлэх зөвшөөрлийг Хойд Солонгосын эрх баригчдаас авсан тухайгаа ярьжээ. Тус хоёр компанийн нэг нь ирэх сард хүмүүсийг Хойд Солонгост жуулчлуулахаа Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж эхлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.