Австралид нийлэг уут хэрэглэхээ болино
Анд нөхдийн мэдээ
2023-05-11
Австралийн хоёр том хүнсний худалдааны компанийн нэг “Coles” групп энэ оны долоодугаар сараас эхлэн хүнсний дэлгүүртээ нийлэг уут худалдахгүй гэж мэдэгдсэн тухай “Daily Sydney Morning Herald” сонин мэдээлэв. "Энэ арга хэмжээ нь жил бүр 230 сая нийлэг уутын эргэлтээс урьдчилан сэргийлэх болно" гэж тус группын тогтвортой байдлын ахлах ажилтан Мэтт Свинделс хэлсэн байна. Нийлэг уутны оронд 100 хувь дахин боловсруулсан цаасан уут хэрэглэх ажээ. Өөр нэг томоохон сүпермаркет болох “Woolworths” сүлжээ мөн энэ оны зургадугаар сараас дахин ашиглах боломжтой нийлэг уут худалдаалахаа зогсооно гэдгээ өнгөрсөн сард зарласан юм. “Woolworths”-ийн энэхүү шийдвэр нь хуванцар хог хаягдлын хэмжээг жилд 9000 тонноор бууруулна гэж тооцоолж байна. Удахгүй тус улсын хүнсний дэлгүүрүүдийн хэрэглээнээс нийлэг уут бүрэн алга болох төлөвтэй байгаа бөгөөд жижиглэнгийн худалдаачид үүнтэй төстэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.