images

МИАТ-ын онгоцоор хүүхдүүд Хятад руу үнэгүй ниснэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-10


     МИАТ ТӨХК-ийн нислэгээр 2-16 насны хүүхдүүд Бээжин, Гуанжоу, Хонконг чиглэлд үнэ төлбөргүй зорчих боломжтой боллоо. Энэ хөнгөлөлтөд нисэх буудлын хураамж, бусад татвар ороогүй бөгөөд тодорхой хугацаанд үргэлжилнэ. Тухайлбал, тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 31-ныг дуустал Улаанбаатар–Бээжин чиглэлд хүүхдүүд үнэ төлбөргүй нисэхээс гадна илүү тээшний урамшуулал эдэлнэ. Харин зургадугаар сарын 1-30-ныг дуустал Улаанбаатар-Хонконг, долоодугаар сарын 1-нээс аравдугаар сарын 27-ныг дуустал Улаанбаатар–Гуанжоу чиглэлд хүүхдүүд үнэгүй зорчих гэр бүлийн аяллын хөнгөлөлт үйлчлэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.