images

2035 он гэхэд АНУ-ын эдийн засгийн 2.4 хувийг Метаверс бүрдүүлнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-05-10


    Метаверс технологиуд 2035 он гэхэд АНУ-ын ДНБ-ий 2.4 хувийг эзэлнэ гэсэн судалгаа гарчээ. Уг судалгааг "Meta Platforms" компани захиалгаар хийсэн бөгөөд 760 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. "Meta Platforms"-ийн хувьд 2021 оноос метаверс технологийн хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд ирээдүйд гар утас болон компьютерийн технологийг орлоно хэмээн итгэж байгаа аж. Мөн өөр нэгэн судалгаагаар метаверс нь 2035 онд Европын холбооны ДНБ-ий 1.3-2.4 хувийг эзэлж, зах зээл нь 489 тэрбум евро хүрэх тооцоо гарсан байна. Харин хөрөнгө оруулагчдын зүгээс тус компанийн метаверс төслүүдэд зарцуулж буй төсөв нь компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлж, өнөөгийн өгөөжийг бууруулж байна хэмээн шүүмжлэх болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.