“Airbnb” компани өнгөрсөн улиралд 120 сая захиалга авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-10
Аялагчдад хямд үнээр зочид буудал, байшингийн түрээс санал болгодог "Airbnb” компанийн энэ оны эхний гурван сарын захиалга шинэ амжилт тогтоож, орлого нь эрс нэмэгджээ. Тус компаниийн орлого жилийн эхний улиралд 20 хувиар өсөж 1.8 тэрбум доллар хүрсэн бөгөөд захиалгын платформд нь 120 сая захиалга ирсэн байна. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Брайан Чески “Урьд хожид байгаагүй олон жуулчид “Airbnb”-гээр аялж байна. Хэдийгээр макро эдийн засгийн тодорхойгүй байдал хэвээр байгаа ч бид маш олон идэвхтэй захиалагчид үзлээ” гэв. Мөн тэрбээр Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлал сэргэж, тийш аялагчдын ор хоногийн захиалга өнгөрсөн оноос 40 хувиар нэмэгдсэн гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.