images

79 настай Роберт Де Ниро долоо дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-10


     Холливүүдийн жүжигчин Роберт Де Ниро 79 насандаа долоо дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай CNN  мэдээлэв. Тэрбээр саяхан хийгдсэн "Аавын тухай" шинэ киноны тухай нэвтрүүлэгт орохдоо энэ тухайгаа ярьсан байна. Ярилцлагын үеэр түүнийг зургаан хүүхдийн эцэг хэмээн танилцуулахад тэрбээр өөрөө “Үнэндээ бол долоон хүүхэд. Би саяхан долоо дахь хүүхдээ өлгийдөж авсан" хэмээн хэлжээ. Түүний анхны эхнэр Дайан Эботоос охин Дрена, хүү Рафаэль нар төрсөн бөгөөд хоёр дахь эхнэр Грэйс Хайтауэрээсээ мөн хүү охин хоёртой болжээ. Мөн хамтран амьдарч байсан Түки Смитээс хоёр ихэр хүүхэд төрсөн байдаг. Ихрүүд одоо 27 настай. Харин энэ удаад төрсөн долоо дахь хүүхдийн хүйс, төрсөн эхийн талаар тодорхой мэдээлээгүй байна. Де Ниро "Таксины жолооч" (1976), "Хилэнгийн нударга" (1980), "Загалмайлсан эцэг 2" (1974), "Дадлагажигч" (2015) зэрэг нийт 110 кинонд тоглож, 35 кинонд продюсерээр ажилласан бөгөөд "Оскар"-ын шилдэг эрэгтэй дүр, "Алтан бөмбөрцөг" зэрэг 50 шахам нэр хүндтэй шагналын эзэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.