“Baidu”-гийн ухаалаг гар утас ирэх долоо хоногт гарна
Анд нөхдийн мэдээ
2023-05-10
Хятадын “Google” буюу “Baidu” хайлтын системийн оператор компани ирэх долоо хоногт ухаалаг гар утас худалдаанд гаргана. “Xiaodu” брэндийн DuerOS системтэй ухаалаг чанга яригч хөгжүүлдэг, чихэвч, таблет, телевиз хийдэг тус компани шинэ ухаалаг гар утасныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Технологийн салбар дахь бизнесийн экосистемээ сайжруулахын тулд тус компани ухаалаг гар утасны бизнест орж байж магадгүй ч Хятадад энэ зах зээл хумигдмал байгааг “Forbes” сэтгүүл мэдээлэв. “Counterpoint Research” судалгааны фирмийн тооцоолсноор хөл хорионы улмаас 2022 онд тус улсын гар утасны борлуулалт өмнөх жилийнхээсээ 14 хувиар буурч сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Хайлтын системийн оператор “Baidu” компани нь орлогынхоо талаас илүү хувийг зар сурталчилгаанаас олдог бөгөөд өнгөрсөн жил энэ орлого нь нэг хувиар буурч, 18 тэрбум доллар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.