Сарны хөрснөөс байгалийн шил илрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-09
Хятадын “Chang'e-5” хөлгийн авчирсан сарны хөрсний дээжээс олон төрлийн шилэн материал илрүүлжээ. Тухайлбал, саран дээрээс анх удаа байгалийн шилэн хөвөн олдсон байна. Энэ нь шилэн материал үүсгэдэг сарны хөрсөн дэх чухал найрлага юм. Өөрөөр хэлбэл, сарны хөрсөн дэх шилэн материалыг ашиглан сарны гадаргуу дээр барилгын материал үйлдвэрлэх боломжтой гэж Хятадын Физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Шин Лаичуан хэлжээ. Улмаар эрдэмтэд тус шилний морфологи, найрлага, микро бүтэц, үүслийг судалж, энэхүү шилэн материалууд нь саран дээр хайлсан солирын нөлөөгөөр маш хурдан хөрснөөс үүссэн болохыг олж мэдсэн байна. Мөн шилнээс солирын ул мөр илрүүлж, түүний нөлөөгөөр шилнүүд төрөл бүрийн хэлбэртэй болсныг тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.