Францын ерөнхийлөгч Германд айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-05-09
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар Елисейн гэрээний 60 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын дотно харилцааг тэмдэглэхээр ирэх долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Германд айлчилна гэж AFP агентлаг мэдээлэв. Энэ нь Францын ерөнхийлөгч ХБНГУ-д сүүлийн 23 жилийн хугацаанд анх удаа хийж буй төрийн айлчлал болох ажээ. Елисейн гэрээ нь 1963 оны нэгдүгээр сарын 22-нд Франц, Германы хооронд олон жилийн турш үргэлжилсэн дайсагналыг зогсоох, хамтын ажиллагаа, эвлэрлийг эрэлхийлэх зорилгоор байгуулсан гэрээ юм. Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок энэ долоо хоногт Францад айлчилж, Э.Макроны Германд хийх айлчлалд бэлтгэх ажээ. Герман улс өнгөрсөн сард сүүлийн гурван атомын цахилгаан станцаа хааснаар цөмийн зэвсгээс бүрэн ангид орон болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.