images

Японы дотоодын аялал жуулчлал сэргэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-09


     Японд жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5 хүртэл дөрвөн баяр ээлжлэн тохиож бүх нийтээр амардаг бөгөөд тэр үеийг алтан долоо хоног гэдэг. Энэ хугацаанд өндөр хурдны галт тэргээр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, дотоодын аялал жуулчлал ихэсдэг байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 28-наас өнгөрсөн ням гараг хүртэл галт тэрэгний 46 шугамаар 11 сая зорчигч үйлчлүүлсэн нь цар тахлын өмнөх 2018 оны мөн үеийн зорчигчдын 94 хувьтай тэнцжээ. Харин өмнө жилийн мөн үеэс 1.32 дахин олон зорчигч галт тэргээр аялсан байна. Улмаар энэ нь 1990 оноос хойш галт тэргээр зорчигчдын тоо өссөн 70 дахь дээд хэмжээ болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.