images

Сири Арабын хойгийн орнуудад дахин нэгдэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-09


     Арабын холбооны гишүүн орнууд 12 жилийн дараа Сири улсын гишүүнчлэлийг сэргээхээр тохиролцлоо. Учир нь, 2011 онд Сирид иргэний дайн гарсан тул холбооны гишүүнээс түдгэлзүүлсэн юм. Энэ тухай “Bloomberg” телевиз Саудын Араб улсад тавдугаар сарын 19-нд болох дээд хэмжээний уулзалтын үеэр энэ шийдвэрээ албажуулна гэж мэдээлэв. Харин Арабын холбооны улсуудын Гадаад харилцааны сайд нар Сирийн засгийн газартай тус улсын хямралыг шийдэх тухай нэгдсэн ойлголтод хүрэхээр хэлэлцжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Сирийн иргэний дайн эхэлснээс 12 жилийн дараа тус улсын Гадаад хэргийн сайд Египетэд айлчилсан билээ. Энэ үеэр хүмүүнлэгийн тусламж үзүүлж дэмжиж байсанд Египетийн Засгийн газарт талархаад, Арабын бусад орнууд ч мөн адил улс орных нь асуудлыг шийдэхэд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв. Харин дөрөвдүгээр сард Арабын есөн улсын Гадаад хэргийн сайд нар Саудын Арабын Жидда хотод чуулж Сирийн иргэний дайныг улс төрийн аргаар шийдвэрлэхээр тохиролцсон юм. Тиймээс ч өнгөрсөн сард арваад жилийн дараа анх удаа Саудын Арабын Гадаад хэргийн сайд Сирийн нийслэл Дамаск хотод айлчлав. Үүгээр зогсохгүй Ираны ерөнхийлөгч Ибрахим Райси өнгөрсөн долоо хоногт Дамаск хотод айлчилж иргэний нисэх, төмөр зам, хөдөө аж ахуй, газрын тос, харилцаа холбооны болон бусад салбарт урт хугацаанд хамтран ажиллахаар болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.