images

Гудамжны тэнэмэл эр сайн үйлс бүтээж олны танил болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-09


     АНУ-ын Калифорни мужид 60 гаруй насны эмэгтэй балчир насны зээ хүүгээ хүүхдийн тэрэгтэй түрж яваад машин зам руу алджээ. Тэрбээр ачаагаа машинд хийх хооронд хүүхдийн тэрэг салхинд туугдан дөрвөн эгнээтэй машин зам руу хурдалж одсон байна. Эмэгтэй тэрэгний араас ухасхийхдээ хөл алдан унаж, дахин босоод гүйх гэтэл бас л бүдэрч унажээ. Энэ хооронд салхинд туугдсан хүүхдийн тэрэг хариугүй зам руу орж байлаа. Гэтэл хажуунаас нэгэн эр гүйн ирж тэргийг машин зам руу орохын даваан дээр барьж зогсоов. Балчир хүүхдийг аварсан эрийг Рональд Несман гэдэг ажээ. Тэрбээр ойролцоох ресторанд ажилд орох ярилцлага өгч гарч ирээд гудамжны сандал дээр амарч суусан байна. Гэтэл “Туслаарай” гэсэн дуу сонсоод эргэж хартал хүүхдийн тэрэг зам руу орох гэж буйг харангуут хар хурдаараа гүйн очиж барьж авчээ. Энэ явдал гудамжны камерын бичлэгт тодорхой үлдсэн бөгөөд хүүхдийг аварсан Р.Несманы түүх түүнээс илүү олны анхааралд оржээ. Учир нь тэрбээр ачааны машины жолоочоор ажиллаж байхдаа 2018 онд хайртай бүсгүйгээсээ хагацаж сэтгэл санаагаар унан тэнэмэл амьдралд орж таван жил гудамжинд амьдарсан байна. Саяхнаас сэтгэл санаагаа өргөж амьдралаа шинээр эхлэхээр энэ хотод ирээд ажил хайж явсан нь энэ байжээ. Р.Несманы энэхүү сайн үйлс хэвлэл мэдээллээр олонд түгсэнээр тэрбээр ажилд орж чадсан байна. Тэрбээр "Цаашид намайг сайхан ирээдүй тосож байгаа гэдэгт найдаж байна. Би зөв цагтаа зөв газарт байсандаа талархаж байна" гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.