images

Балбын Засгийн газар өндөр уулын хөтөч нартаа халамж тавьж эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-09


     Эверэстийн оргилд гарах уулчдад хөтөч хийдэг өндөр уулын хөтөч буюу ширваа нар амь нас, аюулгүй байдал болон эдийн засгийн шалтгаанаар уг ажлаа орхисоор байгаа тухай “New York Times” сонин мэдээлсэн байна. Гималайн нуруунд цасны нуранги, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай өдөр бүр тулгардаг тул тэдний өдөр тутмын ажил үхэл амьдралын зааг дээр явдаг. Гималайн мэдээллийн сангийн мэдээлснээр сүүлийн 100 жилийн хугацаанд Эверэстийн оргилд гарсан 315 хүний ​​гуравны нэг орчим нь ширваа нар байсан аж. Өнгөрсөн сард л гэхэд гурван ширваа далайн түвшнээс дээш 6000 метрийн өндөр авирч яваад цасны нурангид дарагдан сураггүй алга болжээ. Олон жил өндөр уулын хөтөч хийж буй ширваа Ками Рита хүүдээ “Чи аавыгаа харж байгаа байх. Энэ бол хамгийн хүнд ажил. Ирээдүй бүрхэг” гэж хэлсэн тухайгаа ярьсан байна. Тэд амь насаараа дэнчин тавьж авирдаг ч, олон жил ууланд шаргуу авирч амжилтаа нотолсон цөөхөн хэдэн хүнийг эс тооцвол ширваа нар тийм ч их мөнгө олдоггүй аж. Жил бүр улс орондоо олон сая доллар оруулдаг ширваа нар ажлаа орхих болсон тул дараа Балбын Засгийн газар тэдний нийгмийн халамжийг сайжруулах халамжийн сан байгуулахаар болсон байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Эверэстийн хамгийн ойрын нисэх онгоцны буудал болох Чамбочэ буудлаас уулын бааз хүртэл зөвхөн сарлагаар ачаа тээвэрлэх шинэ журам гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.