images

Хятадын сансрын хөлөг 276 өдрийн дараа тойрог замаас эргэн ирлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-09


     Сансрын тойрог замд 276 өдрийн турш байсан Хятадын олон дахин ашиглах сансрын хөлөг төлөвлөгөөний дагуу Ганьсу мужийн Жиучуан хиймэл дагуул хөөргөх төвд буулаа. Энэ хөлгийг “Long March-2F” зөөгч пуужингаар 2022 оны наймдугаар сарын 5-нд уг төвөөс хөөргөж байв. Ингэснээр тус улсын сансрын аюулгүй хэрэглээг дэмжихэд тойрог замын үйлчилгээний болон дахин ашиглах технологийг амжилттай туршжээ. Үүнээс өмнө 2020 оны есдүгээр сард энэ төрлийн сансрын хөлгийг хоёр өдрийн турш сансарт хөөргөн туршиж байв. Олон дахин ашиглах сансрын хөлөг нь бүтээх зардлыг огцом бууруулахаас гадна тойрог замд илүү удаан ажиллаж даалгавар гүйцэтгэх боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Тус хөлөг найман тонн жинтэй бөгөөд сансарт 276 өдөр туршилт хийснээрээ 2010 онд сансарт хөөргөсөн Америкийн “X-37B” хөлгийн 224 өдрийн туршилтын хугацааг давжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.