Хятадын гадаад валютын нөөц таамаглаж байснаас давж өсөв
Анд нөхдийн мэдээ
2023-05-09
БНХАУ-ын гадаад валютын нөөц өнгөрөгч дөрөвдүгээр сард таамаглаж байснаас давж өссөн байна. Тус улсын гадаад валютын нөөц дэлхийд хамгийн ихэд тооцогддог бөгөөд өнгөрсөн сард 21 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гурван их наяд 205 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засагчид энэ нөөцийг дөрөвдүгээр сард гурван их наяд 192 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн үзэж байсан бөгөөд өмнөх сард нь 3 их наяд 184 тэрбумд байсан юм. Энэхүү өсөлт нь өнгөрсөн сард ам.доллар бусад валютын эсрэг 0.94 хувиар суларсантай холбоотой аж. Харин энэ хугацаанд юань ам.долларын эсрэг 0.63 хувь сулраад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.