Марк Зукерберг жиү жицүгээр барилдан медаль хүртжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-09
“Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг холимог тулааны урлагийн нэг төрөл болох жиү жицүгийн тэмцээнд орж алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр энэ спортоор хичээллэдэг болох нь өнгөрсөн жил олон нийтэд мэдэгдсэн бөгөөд түүний багш “Зукерберг бол жиү жицүгийн ухаантай хүн” хэмээн үнэлж байсан юм. Зукерберг өнгөрсөн 6-ны өдөр Калифорнид болсон тэмцээнд хоёр төрлөөр өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртсэн ч шүүлтийн талаар маргаан гарсан байна. Интернэтэд тавигдсан барилдааны бичлэгээс харахад шударга бус шүүлт болсон нь харагдана. Тэрбээр хамгаалалтаа маш сайн хийж байхад шүүгч тоглолтыг зогсоож ялалтыг өрсөлдөгчид нь өгчээ. Үүнд эсэргүүцэл илэрхийлсэн ч шүүгчийн шийдвэр хэвээр үлдсэн байна. Дараагийн тойргоос Зукерберг нэг ч ялагдалгүй амжилттай барилдсаар медальт байранд шалгарсан тухай “New York Post” сонин мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.