“Google” компани гэрээний дагуу “New York Times” сонинд 100 сая доллар төлнө
Анд нөхдийн мэдээ
2023-05-09
“New York Times” сонин гэрээний дагуу мэдээний контент ашиглуулсны төлбөрт “Google”-ээс 100 сая доллар авахаар болсон тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Энэ оны эхээр тус сонин “Google” компанитай мэдээ түгээх, захиалах, “Google”-ийн маркетингийн хэрэгслүүдийг ашиглах зэрэг өргөн хүрээтэй гэрээ байгуулснаа зарласан боловч гэрээний тодорхой нарийн ширийн зүйлийн талаар мэдээлээгүй байсан юм. “New York Times” сонин өнгөрсөн онд 2.31 тэрбум долларын борлуулалт хийсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өссөн байна. Өмнө нь “WSJ”-ийн толгой компани болох “News Corp” компани 2021 оны эхээр “Google”-тэй олон жилийн гэрээ байгуулж, хоёр компанийн хамтын ажиллагаа нь борлуулалтыг жилд 100 сая доллараас илүү нэмэгдүүлэх боломжтой болсон гэж мэдэгдэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.