В.Зеленский Ялалтын баярыг угтан мэдэгдэл хийв
Анд нөхдийн мэдээ
2023-05-09
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр цахимаар үг хэлж "Орос улсын сэргээн гаргаж ирж буй хуучин муу муухай бүхэн өнгөрсөн зууны нацистуудын нэгэн адилаар ялагдал хүлээж болно" гэж мэдэгджээ. Тэрбээр уг мэдэгдлийг хийхдээ дайны дурсгал болсон нэгэн хөшөөний өмнө зогссон бөгөөд "Кремль зөвхөн геноцид төдийгүй эзлэн түрэмгийлэл үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энэ бүхний хариуг бид ялалт, эрх чөлөөгөөр хариулна” гэжээ. Түүнчлэн В.Зеленский тавдугаар сарын 8-ны өдрийг Украинд Дэлхийн II дайныг дурсах өдөр болгож, тавдугаар сарын 9-ний өдрийг Европын өдөр болгон тэмдэглэх хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлсэн гэдгээ мэдэгдэв. Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг ОХУ өргөн тэмдэглэсээр ирсэн. Харин энэ жил Украины зүгээс довтолгоо ирэхээс болгоомжлон тус улсын зарим нутагт Ялалтын баярт зориулсан цэргийн парад хийхгүй гэж мэдэгджээ. Гэвч Украинаас болгоомжлох нь зүгээр нэг шалтаг бөгөөд үнэндээ дайны талбарт яваа цэрэг, техникийг дайчлах нь орон зай, цаг хугацааны хувьд боломжгүй байгаатай холбоотой хэмээн шинжээчид дүгнэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.