images

Дэлхийн шилдэг их сургуулиуд хаана хаана байдаг вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-08


     “The Times Higher Education World University Rankings 2023” буюу дэлхийн шилдэг их дээд сургуулийн үзүүлэлтэд 104 орны 1799 их сургуулийг жагсаажээ. Энэ жагсаалтыг сургалт, судалгаа, мэдлэг дамжуулах, олон улсын байдал гэсэн дөрвөн чиглэлд их сургуулиудын үйл ажиллагааг үнэлдэг гүйцэтгэлийн 13 үзүүлэлтийг үндэслэн хийсэн байна. Мөн 15.5 сая гаруй судалгааны нийтлэлийн 121 сая эшлэлд дүн шинжилгээ хийж, 40 мянган эрдэмтдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнг ашиглажээ. Тэгвэл жагсаалтыг АНУ 154, Их Британи 94, Хятад 59 сургуультайгаар тэргүүлж Итали 49, Герман 49, Австрали 44, Энэтхэг 38, Испани 36, Франц 36, Япон 33, Канад 32 их сургуультайгаар удаалсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.