images

Иран: Экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үеэр 2 тэрбум долларын гэрээ байгуулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-08


    Иран улсын тав дахь удаагийн экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн Техран хотод өчигдөр эхэллээ. Тус үзэсгэлэнд Герман, Бельги, Бразил, Катар, Эмират, Пакистан тэргүүтэй 65 орны төлөөлөл, Ираны 750 компани оролцож байна. Үзэсгэлэн лхагва гараг хүртэл үргэлжлэх бөгөөд үйлдвэрлэл, эрчим хүч, техник, инженерийн үйлчилгээ, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл гэсэн 12 салбарт экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаа юм. Энэ арга хэмжээний үеэр Иран улс хоёр тэрбум долларын хөрөнгө татан төвлөрүүлэх буюу ийм үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулна гэж тооцоолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.