images

Фүмио Кишида: Солонгосчуудын амссан зовлонг бодохоор зүрх шимширдэг

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-05-08


     БНСУ-д айлчилж буй Японы ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ “Японы эзлэн түрэмгийллийн үед солонгосчуудын амссан зовлонг бодохоор зүрх шимширдэг” хэмээн хэлжээ. Японы ерөнхий сайд сүүлийн 12 жилд анх удаа Сөүлд айлчилж буй бөгөөд үүний өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль Токиод айлчилсан юм. Уг айлчлалын үеэр талууд хоёр орны харилцаанд давамгайлж ирсэн түүхэн маргааныг хаахаар тохиролцсон билээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Тамгын газрын хариуцлагатай албан тушаалтны хэлснээр Ф.Кишидагийн ийн хэлсэн нь урьдчилан тохиролцсон зүйл биш байсан бөгөөд  Юн Сок Ёль түүнд талархал илэрхийлж “Чин сэтгэлийн ийм хандлага нь цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн тустай” гэсэн байна. Ф.Кишида мөн энэ өдөр, Японы дарлалыг эсэргүүцэн тэмцэж байсан Солонгосын үндэсний баатруудын шарилыг хадгалсан Сөүлийн үндэсний оршуулгын газар очсон юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.