"Guardians of the Galaxy: Volume 3" кино нээлтээ хийсэн даруйдаа орлогоороо тэргүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-08
“Disney Marvel” студийн шинэ бүтээл болох "Guardians of the Galaxy: Volume 3" кино АНУ-д нээлтээ хийгээд эхний хоёр өдөр тасалбарын борлуулалтаас 114 сая долларын орлого олсон байна. Үүнээс гадна уг кино дэлхийн 52 оронд нээлтээ хийсэн бөгөөд зөвхөн Солонгос улсад өнөөдрийн байдлаар нийт 168 сая доллар, дэлхий даяар нийт 282 сая долларын орлого олжээ. Үүнээс өмнө хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Ant-Man and the Wasp: Quantum Mania” кино эхний долоо хоногт АНУ-д 106.1 сая доллар, дэлхий даяар нийт 475.4 сая долларын ашиг олсон ажээ. “Boxoffice.com”-ын ахлах мэргэжилтэн Шон Роббинс ""Guardians of the Galaxy: Volume 3" кино нь хэдэн долоо хоногийн дараа “Disney Marvel”-ийн өнгөрсөн үеийн үзэгчдийг театрт авчрах болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.