images

Ойрхи Дорнодын орнуудыг төмөр замаар холбоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-08


     Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Арабын томоохон орнуудыг холбосон төмөр замын сүлжээг байгуулахыг АНУ дэмжиж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь “Нэг бүс, нэг зам” төслөөр дамжуулан Ойрхи Дорнодод нөлөөгөө эрчимтэй нэмэгдүүлж буй Хятадын нөлөөг хязгаарлах гэсэн алхам гэж шинжээчид үзэж байна. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Саудын Араб, АНЭУ, Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй уулзаж, Персийн булан болон Арабын орнуудыг холбох дэд бүтцийн хамтарсан төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай Баруун хэвлэлүүд өнөөдөр мэдээлэв. Ойрхи Дорнодын төмөр замын сүлжээний төслийн гол зорилго нь Газар дундын тэнгисийн зүүн эрэгт орших Сири, Ливан, Иордан, Ирак, Израиль, Палестин зэрэг орнуудыг Персийн булангийн орнуудтай төмөр замаар холбох явдал ажээ. Дараа нь Персийн булангийн эргээс усан замаар Энэтхэг хүртэл холбох гэнэ. Энхүү төслийн санаачлагыг АНУ, Энэтхэг, Израиль, АНЭУ-ын дипломат зөвлөх байгууллага болох I2U2” байгууллага гаргасан байна. Төслийн анхны хэлэлцүүлэгт оролцсон Израилийн албаны хүн хэлэхдээ "Израиль өнгөрсөн жил Ойрхи Дорнодод төмөр замын сүлжээ байгуулах санааг гаргаж, ашиглах саналаар хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Төмөр замын сүлжээг барихад Энэтхэгийн туршлагыг ашиглана" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.