III Чарльз хэр баян бэ?
Анд нөхдийн мэдээ
2023-05-08
Их Британийн шинэ хаан III Чарльзын эд хөрөнгийн талаар "Forbes" сэтгүүл нийтэлжээ. Тус сэтгүүлд дурдсанаар хаан 46 тэрбум долларын хөрөнгөтэй аж. Үүнд хатан хаан II Элизабэтаас өвлөн авсан ордон, үнэт эдлэл, морьдын жүчээ, уран зургийн цуглуулга зэрэг дор хаяж 500 сая доллартой тэнцэх хөрөнгө багтана. Мөн түүний эзэмшил дэх баруун өмнөд, хойд, өмнөд Английн нутаг дахь томоохон эдлэн газар, Балморал шилтгээн, Бакингэм, Виндзорын ордон, Лондонгийн цамхаг зэрэг нь бүгд нийлээд ойролцоогоор 45 тэрбум доллар болох ажээ. Харин III Чарльз хааны дараа орох хааны гэр бүлийн чинээлэг хүн бол түүний хүү Уэльсийн хунтайж Уильям юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.