Орон гэргүй эмэгтэй сугалаанаас таван сая доллар хожжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-08
Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын Калифорнийн сугалааны компаниас нэгэн эмэгтэй таван сая доллар хожжээ. Люсиа Форсет хэмээх тэр эмэгтэй Питтсбург дахь "Wallmart" дэлгүүрт машины тос авахаар ороод нэг сугалаа худалдаж авсан байна. Л.Форсет сугалааны тохирол болсны дараа хэвлэлийнхэнд ярихдаа "Нүдээ анин байж тохирол тааруулахдаа эхлээд үнэгүй тасалбар хожчихлоо гэж бодоод шалгасан чинь таван сая доллар хожсон байсан" гэж ярьжээ. Сонирхолтой нь тэрбээр 2017 онд орон гэргүй болсон гэнэ. Гэхдээ энэ жил хүнтэй гэрлэж, их сургуульдаа анги ахижээ. Одоо тэрбээр сугалаанд хожсон мөнгөөрөө байшин худалдаж авч, үлдсэн мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.