images

Япон, Сингапур: Хууль дээдлэх зарчмыг баримтлан олон улсын дэг журмыг сахин хамгаална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-08


     Японы ерөнхий сайд Фүмио Кишида Африкаас буцах замдаа Сингапур улсад саатан ерөнхий сайд Ли Сянь Лунтай хэхэлцээ хийж, хууль дээдлэх зарчмыг баримтлан олон улсын дэг журмыг сахин хамгаалах, бэхжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцсон тухай “Кyodo News” агентлаг мэдээлэв. Ф.Кишида “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс"-ийн шинэ төлөвлөгөөг тайлбарлаж Ази, Номхон далайн бүс нутагт эрх чөлөө, хууль дээдлэхийг чухалчлан Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист нөлөөгөө тэлж буй Хятадыг онцлон дурджээ. Мөн аюулгүй байдал, батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Сингапур улстай байгуулсан “Батлан ​​хамгаалахын техник, технологи солилцох гэрээ”-тэй холбоотой хэлэлцээг ахиулна гэдгээ мэдэгдэв. Улмаар хоёр улсын тэргүүн нар гарааны бизнес болон нийлүүлэлтийн сүлжээний салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.