images

Хойд Солонгост эмэгтэй хувцас загварын үзэсгэлэн гарлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-08


     Хойд Солонгос улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хувцас загварын томоохон үзэсгэлэн гаргах зэргээр загварын салбарын хөгжилд онцгойлон анхаарч байна. Энэ жилийн "Хаврын эмэгтэйчүүдийн гоёл-2023" үзэсгэлэн өнгөрсөн сарын 24-ний өдрөөс энэ сарын 4-ний өдөр хүртэл Пёнян хотод болж өнгөрлөө. “Eunha” худалдааны товчоо, Пёнян хотын оёдлын аж үйлдвэрийн удирдлагын хороо, “Kyongheung” худалдааны төвөөс гаргасан хавар, зуны шинэ төрлийн эмэгтэй хувцаснууд нь загварын сайжруулалт дээр онцгой анхаарсан хэмээн тус улсын KCNA агентлаг мэдээлсэн байна. Үзэсгэлэнгийн танхимд нас, ажил мэргэжлийн онцлог, биеийн галбирын онцлогт тохируулсан дан болон хослол хэлбэрийн цамц, юбка, спорт хувцаснууд дэлгэгдсэн байна. Тус улсад эмэгтэйчүүдийн хувцасны үзэсгэлэн өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр анх удаа гарсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа болж байгаа нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.