Эйфелийн цамхгийг Японд босгожээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-05
Японы Сага мужийн автомашины кузов, будгийн компанийн ерөнхийлөгч 74 настай Кэнжи Баба өөрийн нутагтаа Эйфелийн цамхаг босгожээ. Тэрбээр 23 метр өндөр цамхгийг 50 тонн ганаар долоон жилийн турш барьсан аж. Мөн өмнө нь 1982 онд компанийнхаа байрны өмнө 17 метр өндөр Эйфелийн цамхаг барьж, компаниа нүүлгэхдээ буулгаад 1999 онд дахин барьж байв. К.Баба нь ахлах сургуулиа төгсөөд Фүкүока хотын автомашины кузов, будгийн компанид таван жил ажиллаж төрсөн тосгондоо эргэж ирэхдээ өөрийн компанийг байгуулжээ. Улмаар Германд хэдэн сар сургалтад суусныхаа дараа Парист анх хөл тавихдаа 1889 оны Парисын дэлхийн үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болгон босгосон 330 метр өндөр цамхгийг үзэж, өөртөө нэгийг хийнэ дээ гэж шийджээ. Ингээд түүнийг хэдэн жилийн дараа Парисаас эх орондоо эргэж ирэхэд цамхгийн ажилтан түүнд зураг, хэсэг тус бүрийн хэмжээ зэргээр төстэйг барихад нь хэрэг болох юмсыг өгсөн байна. Энэ удаа Сагад босгосон цамхаг нь жинхэнэ цамхагаас бага зэрэг ялгаатай бөгөөд хоёр талдаа жижиг цамхагтай юм. Гэсэн хэдий ч амралтын өдрүүдээр 10-20 хүн ирж гадна нь зургаа авхуулаад явдаг байна. Энэ тухай К.Баба "Mainichi" сонинд ярилцлага өгөхдөө "Ирэх жилийн зуны Олимпын наадмаар жинхэнэ Эйфелийн цамхаг олны анхаарлын төвд байна. Тэгэхтэй зэрэгцэн Сагагийн Эйфелийн цамхаг ч олны анхаарлыг татах болно" хэмээн бахдалтай ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.