images

Английн ханхүү эхнэрийн хамт гудамжинд гарч ирж шар айраг зооглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-05


     Английн хаан III Чарльзийг хаан ширээнд залах ёслолоос хоёр хоногийн өмнө ханхүү Уильям эхнэрийнхээ хамт ордноос гарч ирж шар айраг ууж, иргэдтэй цагийг өнгөрүүлсэн нь олны анхаарлыг татав. “Associated Press” агентлагийн мэдээлснээр хунтайж гэргий Кэйтийн хамт өнгөрсөн жил таалал төгссөн эмээ, хатан хаан II Элизабетийн нэрэмжит метронд сууж Лондоны Сохо дүүрэгт иржээ. Тэд Сохо дахь алдарт “Dog and Duck Pub”-д очсон байна. Энэ газар бол Английн зохиолч Жорж Оруэлл "Амьтны ферм" бүтээл нь АНУ-д "Сарын шилдэг ном"-оор шалгарсныг сонсоод тэрхүү баярт явдлыг тэмдэглэж байсан газар гэдгээрээ алдартай юм. Ханхүү Уильям тэнд хаан ширээний ёслолд зориулан үйлдвэрлэсэн “King Maker” шар айраг ууж байхдаа “Би бага уух ёстой. Удахгүй ажлын горимдоо орно" хэмээн хошигнож байсан тухай тус агентлаг мэдээлжээ. Тэр өдөр Сохогийн гудамжинд хааны гэр бүлийн олон зуун шүтэн бишрэгчид угсаа залгамжлах ханхүү болон түүний эхнэртэй уулзахаар олноор цугларсан байв. Тэд хүмүүстэй гар барин, товчхон ярилцаж, хамтдаа зургаа татуулжээ. Тус улсад хаан ширээнд залрах ёслолын уур амьсгал хэдийнэ эхэлж Британийн далбааг Лондон даяар мандуулсан байна. Төлөвлөсөн ёсоор дэлхийн 203 орны төрийн тэргүүн нар Лондонд ирж ёслолд оролцох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.