Японд 14-өөс доош насны 14 сая хүүхэд байна
Анд нөхдийн мэдээ
2023-05-05
Японы Засгийн газраас уржигдар бага насны хүүхдийн хүн амын тооллогын үр дүнг танилцууллаа. Тус улсад дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 14 ба түүнээс доош настай гадаад, дотоодын 14.35 сая хүүхэд амьдарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1982 оноос хойш хүүхдийн тоо 42 жилийн турш тасралтгүй буурчээ. Мөн 14-өөс доош насны хүүхдүүд нийт хүн амын 11.5 хувийг эзэлж байгаа нь 1950 оноос хойшх хамгийн бага үзүүлэлт болж байна. НҮБ-ын судалгаанаас үзвэл, Япон улс 40 саяас дээш хүн амтай 36 улс дотор уг үзүүлэлтээрээ хамгийн багад орж байна. Тус улстай зэрэгцэн хүн амд эзлэх залуу үеийн тоогоороо Өмнөд Солонгос 11.6, Итали 12.4 хувьтай удаалж байгаа юм. Тэгвэл япон хүүхдүүдийг хүйсээр нь авч үзвэл 7.35 хувь нь эрэгтэй, 7 сая нь эмэгтэй байна. Үүнээс 3.21 сая нь 12-14 настай, 2.43 сая нь хоёр хүртэл настай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.