Европын цаг уурын хиймэл дагуулын авсан анхны зургийг танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2023-05-05
Өнгөрсөн оны 12 дугаар сард Европын улсуудын хөөргөсөн цаг уурын шинэ хиймэл дагуул “Meteosat-12”-ын дарсан анхны зургийг нийтэд зарлав. Уг хиймэл дагуул 36 километрийн өндөрт байгаа бөгөөд одоогоор туршилтын шатандаа ажиллаж байна. Тус хөлгийн авсан зураг урьд өмнөхөөсөө нягтрал сайтай бөгөөд дэлхийн өнгө илүү бодитой харагдана. Иймээс Европын цаг уурын агентлагаас “Meteosat-12” хиймэл дагуулын цуглуулсан өгөгдлийг нийтэд зарлахдаа ирж буй аюул, үер, шуургыг анхааруулах, цаг агаарыг урьдчилан мэдэх боломж эрс сайжирсан гэв. Уг хиймэл дагуулын байрлалаас Европ, Дундад Ази, Африк тив харагдах бөгөөд дэлхийн гадаргуу дээрх хүйтэн, дулаан агаарын хөдөлгөөний бүрэн зургийг 10 минут тутамд авна. Хиймэл дагуулын туршилтын хугацаа энэ оны эцсээр дуусах юм. Европчууд мөн 2024 онд хур тунадас, агаарын хэмийн өгөгдөл цуглуулах хөлгийг агаар мандалд хөөргөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.